Cannes Lions International Festival of Creativity нь 1954 оноос хойш Франц улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг маркетинг, зар сурталчилгааны салбарын хамгийн том арга хэмжээ юм.
Дэлхийн шилдэг брэндүүд, маркетингийн захирлууд, creative director-ууд, медиа компаниуд гээд “Creative” салбарт үйл ажиллагаа явуулдаг 97 гаруй орны 12 мянга орчим хүмүүс нэг дор цугларч, энэ жилийн трендийг тодорхойлсон илтгэл, компанит ажил, кэйсүүдийг бүтэн 5 өдрийн турш танилцуулан салбарын шилдгүүдээ тодруулдаг билээ.
Монголын Маркетингийн холбоо нь улсаа төлөөлөн тус арга хэмжээнд 7 дах жилдээ биеэр оролцсон бөгөөд шагнал хүртсэн шилдэг компанит ажлууд ба сонирхолтой илтгэлүүдийг танилцуулдаг "LIONS NIGHT MONGOLIA" арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр 7 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
Хаана: Өргөө кино театр, IMAX
Хэзээ: 2025.08.20-ны Лхагва гараг, 18:00 цагаас
Борлуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг - 8900-3409 9000-9291